Иранд жагсагчид руу гал нээсэн гэх мэдээллийг няцаажээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-01-14 07:19:36

ТЕХРАН. /IRNA/. Украины зорчигч тээврийн нисэх онгоцыг буудан унагаасныг эсэргүүцсэн жагсагчдын эсрэг гал нээсэн гэх мэдээллийг Ираны нийслэл Техран хотын Цагдаагийн газар даваа гарагт няцаасан байна.


"Жагсагчдын эсрэг "хүч хэрэглэхгүй байх" үүргийг цагдаагийн ажилтнуудад өгсөн" гэж Цагдаагийн газрын дарга мэдээлжээ. Өнгөрсөн ням гарагт нийгмийн сүлжээнд цацагдсан дүрс бичлэгүүдээс үзэхэд гал нээсэнтэй төстэй үзэгдэл харагдаж, гэмтсэн эмэгтэйг авж явсан аж.


Украины нисэх онгоцны осол "санамсаргүй алдаа" байсныг Ираны эрх баригчид өнгөрсөн бямба гарагт хүлээн зөвшөөрснөөс хойш жагсаал цуглаан өрнөж эхэлсэн юм. Осолдсон нисэх онгоцонд 176 зорчигч сууж явсны дийлэнх нь Иран, Канадын иргэд байжээ. 

Холбоотой мэдээ