Польшид шинэ төрлийн шувууны томууны тархалт бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-01-14 12:29:47

ВАРШАВ. /Xinhua/. Польш улсад шинэ төрлийн шувууны томууны тархалт дэгдсэн талаар тус улсын холбогдох албаны төлөөлөгчид даваа гарагт мэдэгджээ.


Польшийн Их Польш мужийн эрх баригчдын мэдээлснээр, “H5N8” шувууны томуугаар халдварласан 6000 гаруй галууг устгахаар төлөвлөж байгаа аж.


Өнгөрсөн 12 дугаар сараас хойш Польш даяар хэд хэдэн бүс нутагт халдварын тохиолдлууд бүртгэгдсэнээс цацагт хяруул, тахианы фермүүд мөн багтаж байна. 

Холбоотой мэдээ