Шинэ төрлийн коронавирусний шинж тэмдгүүдийг хэлжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-15 14:20:20

БЭЭЖИН. /РИА Новости/. Хубэй мужийн Ухань хотод бүртгэгдсэн коронавирусний шинэ төрөл нь өндөр хэмээр халуурч, ханиалгах шинж тэмдгээр илэрч эхэлдэг болохыг Ухань хотын эрүүл мэнд хариуцсан хорооны мэдэгдэлд дурджээ.


Хатгалгааны үл мэдэгдэх энэхүү өвчин нь коронавирусний шинэ төрлөөр үүсгэгдсэн болохыг өмнө нь шинжээчид тогтоосон билээ. 1 дүгээр сарын 11-ний байдлаар коронавирусний шинэ төрлөөр өвчилсөн 41 тохиолдол бүртгэлтэй байжээ. Судалгааны урьдчилсан дүнгээр, энэ өвчнөөр өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь далайн бүтээгдэхүүний захаар ордгоо хэлсэн бол харьцангуй бага хувь нь үүнийг үгүйсгэсэн байна.


“Энэ өвчин нь эрт үедээ өндөр хэмээр халуурах, ханиалгах шинж тэмдгээр удаан зөөлөн хэлбэрээр илэрдэг байна. Энэ өвчин нь настай хүмүүст болон өөр өвчинтэй хавсарч илэрсэн тохиолдолд хүнд хэлбэр лүү шилжихдээ илүү хурдан байдаг” хэмээн мэдэгдэлд дурдсан байна. 

Холбоотой мэдээ