Батлан хамгаалах тухай хуулийг хэлэлцэхийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-04-21 14:57:41

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан 14.40 цагт 67.1 хувийн ирцтэй эхэллээ. 

Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч 2016 оны хоёрдугаар сарын 12-нд өргөн мэдүүлсэн Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулав. Санал хураалтад 51 гишүүн оролцож, 58.8 хувь нь дэмжсэнээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ. Мөн бусад байнгын хороодоор хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн гишүүдийн саналыг анхаарч үзэхийг хуралдаан даргалагчаас Ажлын хэсэгт санууллаа.

Чуулганы хуралдаанаар Батлан хамгаалахын багц хуулиудыг хэлэлцэж байгаа. Одоо .Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг эхлүүлээд байна. 

Н.Туяа 

Холбоотой мэдээ