“Мөнхбишрэлт” өрхийн ЭМТ үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-01-17 11:49:53

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын 6, 8, 9, 10, 12-р багийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хүргэдэг “Мөнхбишрэлт өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчилгээнд иргэд бухимдалтай байгаа талаар өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл Улаангом сумын ЗДТГ-аас тус эмнэлэгт ажлаа сайжруулах тухай албан шаардлага хүргүүлсний дагуу ажил үйлчилгээ нь жигдэрсэн байна.

“Улаангом сумын ЗДТГ-аас долоо хоногийн хугацаатай өгсөн албан шаардлагын дагуу “Мөнхбишрэлт” өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон алдаагаа засч сайжруулан, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна. Томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаа энэ үед Улаангом сумын 6, 8, 9, 10, 12-р багийн ард иргэд та бүхэн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээгээ “Мөнхбишрэлт” өрхийн эрүүл мэндийн төвөөс аль болох чанартай, хүртээмжтэйгээр авах боломжтой болсон” хэмээн Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжав хэллээ.

Холбоотой мэдээ