Ажлын хэсэг өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн мал аж ахуйн салбарын өвөлжилтийн байдалтай танилцахаар Улаанбаатар хотоос ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Саулегээр ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж байна.
Тэд энэ сарын 18-ны 17 цагаас аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, Увс аймгийн өвөлжилтийн байдал, авч хэрэгжүүлж ажлын талаар мэдээлэл солилцон цаг хүндэрсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өгсөн юм.
Тус
ажлын хэсэг өнөөдөр Бөхмөрөн, Түргэн суманд ажиллаж, өвөлжилтийн байдалтай танилцаж
байна. Увс аймагт 19 сумын 92 багийн 10613 өрхийн 3.279.288 толгой мал өвөлжиж
байна. Нийт 17 суманд 5-28 см цастай, хунгарласан хэсэгтээ 30-50 орчим см
цастай байгаа аж.