Томуугийн дэгдэлт Орхон аймагт 9.2 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-01-21 14:20:42
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Халдварт судлалын үндэсний төвөөс томуу, томуу төст вирусийн тархалтын талаар аймгийн Өрхийн эрүүл мэндийн төв болон БОЭТ-ийн эмч нарт сургалт зохион байгууллаа.

Томуу, томуу төст өвчний дэгдэлт улсын хэмжээнд 8.9 хувьтай байгаа бол Орхон аймагт 9.2 хувьтай байна. Өвчтнүүдийн 83.6 хувийг 15 хүртэлх насныхан үүн дотроо 63 хувийг дөрөв хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна.

Энэ долоо хоногоос сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж байгаа тул ханиад, томуутай байгаа хүүхдийг гэрт нь бүрэн эмчлэхийг эмч нар зөвлөлөө. Мөн гэртээ чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, хүүхдийн дархлааг сайн дэмжих, олон нийтийн газар, үйлчилгээний төвүүдээр зорчихдоо амны хаалт зүүхийг санууллаа.

Холбоотой мэдээ