Балбын ууланд аялж явсан иргэд сураггүй болжээ

Дэлхийд | Нийгэм
yesukheitumur@montsame.gov.mn
2020-01-20 11:51:47
Yesukheitumur Tumurbaatar

КАТМАНДУ. /Reuters/. Балбын хойд нутгийн ууланд цасан нуранги болсны улмаас БНСУ-ын дөрөв, Балбын гурван иргэн сураггүй болсон гэж тус улсын эрх баригчид ням гарагт мэдэгджээ.


Осол баасан гарагт нийслэл Катманду хотоос баруун хойд зүгт, 150 орчим километрт орших Аннапурна ууланд болжээ.


“Балбын аялал жуулчлалын агентуудын холбооны долоон аврагч аврах тоног төхөөрөмжийн хамт ослын газарт хүрсэн боловч шинээр үүссэн цасан нуранги, бороо зэргийн улмаас аврах, эрэн хайх ажиллагааг эхлүүлж чадаагүй. Цаг уурын нөхцөл сайжрахаар сураггүй болсон жуулчдыг эрэн хайх ажиллагааг эхлүүлэхээр хүлээж байна” гэж Аялал жуулчлалын газрын төлөөлөгч Мира Ачаря мэдэгджээ.


Харин Цагдаагийн газраас, осолтой холбогдуулан тус гараас 200 хүнийг дөрвөн нисдэг тэргээр нүүлгэн шилжүүлсний 140 нь гадаадын аялагч байсан гэж мэдээлэв.


Ташрамд дурдахад, дэлхийн хамгийн өндөр 10 уулын нэг болох Аннапурна нь далайн түвшнээс 8091 метрийн өндөрт оршдог. Байгалийн үзэсгэлэнт тогтоцтой уг газрыг жил бүр хэдэн мянган аялагч зорьдог байна.

Холбоотой мэдээ