Гэмт хэргийн улмаас 2 тэрбум 169.0 сая төгрөгийн хохирол учирчээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-01-20 21:51:56

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд өнгөрсөн онд нийт 368 холбогдогч бүхий 568 гэмт хэрэг гарсны дотор хүний амь бие эрүүл мэндийн эсрэг хэрэг 150, өмчлөх эрхийн эсрэг 316, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 42, байгаль хамгаалах журмын эсрэг 20, бусад 40 хэрэг гарчээ. Гэмт хэргийн улмаас 27 хүн нас барж, 182 хүн гэмтэж бэртэн улс болон иргэдэд 2 тэрбум 169.0 сая төгрөгийн хохирол учирсан байна.          

Бүртгэгдсэн нийт хэргийн 7.0  хувийг бүлэглэж, 25.4 хувийг согтуугаар үйлдсэн байгаа ба зөрчил гаргасан 640 хүнийг албадан саатуулж,  404  хүнийг баривчилсан  байна.

Өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 8.6 хувиар буюу 52 тохиолдлоор өсөхөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 19.2 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний  аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 61.5 хувиар, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 11.1 хувиар тус тус өссөн байна. Мөн эл онд нийт 32539 захиргааны зөрчил бүртгэгджээ.     

Холбоотой мэдээ