Дональд Трампад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хурдасгасан журмаар хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-01-22 16:07:31

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад итгэл үзүүлэх эсэх /импичмент/ асуудлыг шүүх ажиллагааг хурдасгасан журмаар явуулах тухай тогтоолыг тус улсын Конгрессын Сенатын танхим мягмар гарагт баталжээ. Сенатын танхимын хурлыг Америкийн мэдээллийн телевизийн компаниуд шууд дамжуулсан байна.  


Уг тогтоолыг батлахыг дэмжсэн 53 депутат Бүгд найрамдах намынх бол Ардчилсан намаас сонгогдсон 47 гишүүн эсэргүүцжээ.


Д.Трампад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх хугацаа, хянан шийдвэрлэх дарааллыг зохицуулсан тогтоолыг Сенатын танхим дахь Бүгд найрамдах намын бүлгийн дарга Митч Макконнел боловсруулсан байна. Тэрбээр импичментийн үйл явцыг хурдан дуусгахыг хүсэж байгаагаа өмнө нь мэдэгдэж байжээ. Макконнелын энэ санал нь Ардчилсан намынхны хурц шүүмжлэлийг дагуулсан байна.


Холбоотой мэдээ