Төрийн албаны шалгалтад бүртгэгдсэн эсэхээ шалгах хэрэгтэйг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-01-24 17:30:07

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулах, нөөц бүрдүүлэх зорилгоор төрийн албаны ерөнхий шалгалтыг ирэх сарын 7-17-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулна.

Шалгалтын бүртгэлийн явцын талаар Хөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Х.Ган-Очир мэдээлэл өглөө. Тус аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 105 иргэн бүртгэгдсэн байна. Гэхдээ шалгалтад орохоор бүртгүүлж буй иргэд материалаа үнэн зөв оруулж бүртгэгдсэн эсэхээ дахин нягтлан шалгах хэрэгтэй байгааг анхааруулж байлаа. Өнгөрсөн оны 11 сард болсон төрийн албаны ерөнхий шалгалтад Хөвсгөл аймагт 420 иргэн бүртгүүлснээс 350 иргэн шалгалт өгч 42 иргэн тэнцэж нөөцөд бүртгэгдсэн байна.

Холбоотой мэдээ