Баяннуур, Бугат сумын ЭМТ-д түргэн тусламжийн автомашин олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-25 10:35:39

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамнаас Баян-Өлгий аймгийн Баяннуур, Бугат сумын Эрүүл мэндийн төвүүдэд Фургон маркийн түргэн тусламжийн автомашин олгожээ.

Автомашиныг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, аймгийн Засаг дарга А.Гылымхан нар Улаанбаатар хотод хүлээлгэж өгсөн байна.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын Эрүүл мэндийн сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээнд орон нутагт эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн салбарт парк шинэчлэл хийх ажлууд тусгагдсан аж. Энэ хүрээнд 2016-2019 онд тус аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, сумдын Эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн 22 автомашин нийлүүлжээ. Зөвхөн сүүлийн 2 сард Улаанхус, Толбо, Алтанцөгц, Бугат, Баяннуур сум болон Цагааннуур тосгон авто машинтай болжээ.

 Үүний үр дүнд алслагдсан бүс нутгийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх боломж бүрдсэнийг албаны хүмүүс онцолж байна. 

Холбоотой мэдээ