Халдварын голомт Ухань хотыг 5 сая гаруй хүн орхин гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-01-27 11:29:26

БЭЭЖИН. /TASS/. “2019-nCoV” коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчин дэгдсэний улмаас болон Билгийн тооллоор Шинэ жилийн баярын амралтыг тохиолдуулан 5 сая гаруй оршин суугч Ухань хотоос гарчээ.


“Хаврын баярын амралт болон уушгины шинэ хэлбэрийн хатгалгаа өвчин дэгдсэний улмаас 5 сая гаруй оршин суугч Ухань хотыг орхин гарсан. Хотод 9 сая орчим хүн үлдсэн” гэж БНХАУ-ын Хубэй мужийн засаг захиргааны төв болох Ухань хотын дарга Жоу Сяньван ням гарагт мэдээлсэн байна. Түүний хэлснээр, шинэ коронавирусээр халдварласан хүний тоо дахин 1000-аар нэмэгдэж магадгүй.


Шинэ коронавирусний халдварын голомт болох Ухань хот нэгдүгээр сарын 23-наас хойш үндсэндээ тусгаарлагдаад байгаа юм. Нисэх онгоцны буудал, гаталга онгоц, метро, нийтийн тээвэр, төмөр зам болон авто вокзалууд үйл ажиллагаагаа түр зогсоосон бол бусад бүс нутагт хүрдэг замуудыг хаажээ.


Холбоотой мэдээ