АНУ Хятадад шинжээчдээ илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-01-30 13:15:18

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын эрх баригчид коронавирустэй тэмцэхэд туслах зорилгоор Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавихын төвийнхөө /CDC/ шинжээчдийг БНХАУ-д илгээхээр болжээ.


“Бид CDC-ийн шилдэг шинжээчдийг илгээнэ. Хятадууд биднийг урьсан” гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Ларри Кадлоу мэдээлжээ. Гэхдээ тэрбээр хэчнээн мэргэжилтэн илгээх, тэднийг хэдийд илгээх эсвэл илгээчихсэн эсэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт коронавирусний халдвар тархсантай холбоотойгоор зөвлөгөөн хийсэн бөгөөд нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа гэдгээ мэдээлжээ.


Хамгийн сүүлийн мэдээллээр, БНХАУ-д “2019-nCoV” коронавирусний халдвар авсан хүний тоо 7711-д хүрч, тэдний 170 нас барсан байна.


Холбоотой мэдээ