Гомдол мэдүүлсэнтэй холбоотойгоор “Facebook” 500 сая ам.доллар төлөхөөр болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-30 13:35:00

НЬЮ-ЙОРК. /New York Times/. Америкийн “Facebook” компани нүүр царай таних технологи ашигласан талаарх Иллинойс мужийн оршин суугчдын гомдлыг шийдвэрлэхийн тулд 550 сая ам.доллар төлөхийг зөвшөөрчээ. Нүүр царай таних технологийг нийгмийн сүлжээндээ дахин автоматаар ашиглахгүй гэдгээ “Facebook” компани өмнө нь мэдэгдсэн байна.


Биометрийн мэдээлэл цуглуулах зорилгоор нүүр царай таних технологи ашиглаж хууль зөрчсөн хэмээн Иллинойс мужийн оршин суугчид 2015 онд  “Facebook” компанийг буруутгаж, шүүхэд гомдол мэдүүлж байжээ. Холбооны давж заалдах шатны шүүх өнгөрсөн оны 8 дугаар сард “Facebook” компанийн гомдол мэдүүлэгчдийн эсрэг заргалдах оролдлогыг нь няцаасан байна. 

Холбоотой мэдээ