Дайчилгааны бэлэн байдалд шилжиж ажиллахыг үүрэг болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-01-31 22:08:15

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Онцгой комисс хуралдаж нэн шаардлагатай төсвүүдийг шийдвэрлэсэн байна. 

Уг хуралдаанаар үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, хилийн хоёр боомт болон аймгийн ЭМГ, БОЭТ-д нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, ариутгал, халдваргүйтгэлийн багаж тоног төхөөрөмж авах зардлыг гаргахаар болжээ. Үүнд  нийт 34.009.020 төгрөгийг шийдвэрлэсэн гэдгийг тус аймгийн ОНХА-аас мэдээллээ. 
Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан “Шуурхай штаб” байгуулан орон нутагт шинэ төрлийн корона вирусний халдвараас урьдчилан сэргийлж, дайчилгааны бэлэн байдалд шилжиж ажиллахыг аймгийн Онцгой комиссын дарга үүрэг болголоо. "Ханбогд сумын нутаг дахь Гашуун сухайт боомтоор энэ сарын 29-нд 170 жолооч, 30-нд 17 зорчигч гарсан байна"  гэж тус сумын Засаг дарга Ш.Эрдэнэжаргал хэллээ. 

Холбоотой мэдээ