Халдвар хяналтын багийн ахлагч нарт бүсчилсэн сургалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-02-05 22:02:51

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төвийн хамтарсан баг Сайхан, Цагааннуур, Ерөө, Хэрх тосгоны эрүүл мэндийн төвүүдэд ажилласан байна.

Энэхүү дэмжлэгт хяналт, сургалтын багийн гишүүдэд аймгийн онцгой комиссын гишүүнээр ажилладаг удирдах ажилтан, эмч мэргэжилтнүүд багтжээ. Тэд дөрвөн баг болон ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 04-ний өдөр дээрх сумдад ажилласан бол өнөөдөр Мандал, Сайхан чиглэлийн эрүүл мэндийн байгууллагуудад ажиллажээ. Хамтарсан багийнхан сумдын эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ, тусгаарлан сэргийлэлтийн бэлэн байдалд дэмжлэгт хяналт хийсэн байна. Мөн ойролцоох сумдын эрүүл мэндийн төвүүдийн дарга, халдвар хяналтын багийн ахлагч нарт бүсчилсэн сургалтыг хийжээ. Түүнчлэн ариутгал халдваргүйтгэл, хувийн хамгаалах хэрэгсэл, эмнэлзүй оношилгоо, эмчилгээний талаарх заавар зөвлөмжийг өгч ажилласан байна.

Эл сургалтыг Эрүүл мэндийн сайдын 2020 оны “Шинэ коронавирусний халдварын болзошгүй эрсдэлээс сэргийлэх, бэлэн байдлыг хангах тухай” 19 тоот албан даалгавар, Аймгийн Засаг даргын 2020 оны 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангах зорилгоор явуулж байгаа юм байна.  

Холбоотой мэдээ