Юанийн доллартой харьцах ханшийг дахин шинэчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2016-04-25 15:34:38

БЭЭЖИН. /TASS/. Хятадын Ардын банк юанийн ам.доллартой харьцах ханшийг 6.5120 нэгж болгосон нь энэ сарын хамгийн доод үзүүлэлт юм. Өмнөх өдрийн арилжаагаар нэг доллар 6.4898 юаньтай тэнцэж байв. 

Энэ удаагийн ханшийн хэлбэлзлэл нь юанийн доллартай харьцах ханшийг тогтоох механизмын онцлогтой холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна. “Юань одоогоор чөлөөтэй хөрвөдөг валют болоогүй байна. Энэ шалтгаанаар дотоод болон оффшор зах зээл дэх юанийн ханш ялгаатай байгаа бөгөөд ханшийн иймэрхүү хэлбэлзлийн гол шалтгаан болж байна” гэж “Southwest Securities”-ийн тэргүүлэх эдийн засагч Ван Зиньхуэй дүгнэжээ.

Хятадын гадаад худалдааны эерэг тэнцэл, мөн бусад орны валютуудтай харьцах юанийн ханш чанга байгааг харгалзан валютын ханшийг “тооцох аргачлалыг нарийвчлан оновчтой болгох” шийдвэр гаргаснаа Хятадын Ардын банк 2015 оны наймдугаар сарын 11-нд мэдэгдсэн билээ. Үүний дараа гурван өдрийн хугацаанд юанийн доллартай харьцах ханш 4.6 хувиар суларчээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ