“Нюанс” хамтлаг сайн үйлсийн аянд нэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн Сэргэлэн, Баяндун, Хөлөнбуйр, Баян-Уул суманд дэгдсэн ой хээрийн түймрийн улмаас орон гэргүй болсон, түлэгдэж гэмтсэн нутгийн зон олондоо туслахаар Дорнодын сэтгүүлчид “Хайрлах сэтгэлээ хандиваар” сайн үйлсийн аян өрнүүлээд байна.
Энэ аянд “Нюанс” хамтлаг нэгдэж, энэ сарын 28-нд Чойбалсан хотод ирж тоглолт хийх гэнэ. Учир нь хамтлагийн ахлагч М.Амарсанаа нь Дорнодын унаган хүү юм. Тэд тоглолтын орлогоо түймэрт нэрвэгдсэн ард иргэдэд хандивлана гэдгээ урьдчилж мэдэгдээд байна.
Б.Туяа