Ажлын хэсэг шуурхай хуралдлаа.

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-02-14 11:02:31
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. ОБГ-ын дарга, хурандаа М.Адъяабаатараар ахлуулсан томуу, томуу төст өвчин болон коронавирусний халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хэсэг шуурхай хуралдлаа.

Шуурхай хурлын үеэр аймгийн Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв, Нэгдсэн эмнэлгээс томуу томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон коронавирусний халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг танилцуулжээ.

ЭМГ-аас хийсэн мэдээлэлд сүүлийн долоо хоногт Дундговь аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний гаралт буурсныг онцолсон. Амбулаторийн нийт үзлэгийн 19 хувь, түргэн тусламжийн дуудлагын 47 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа бөгөөд амбулаторийн нийт үзлэг өмнөх долоо хоногоос 435-аар, түргэн тусламжийн дуудлага бараг хоёр дахин буурсан байна. Хэвтэн эмчлүүлэгчдийн тоо ч мөн буурсан үзүүлэлттэй байгаа аж.

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны хоёрдугаар сарын 13-наас “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” /хэсэгчлэн/ шилжүүлсэнтэй холбогдуулан тус аймгийн мэргэжлийн байгууллагууд бэлэн байдалд шилжиж, 24 цагаар жижүүрлэж эхэлжээ. 

Холбоотой мэдээ