Дорнод Их сургуулийн 25 жилийн ой болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-04-25 16:44:59

Дорнод Их сургууль үүсэн байгуулагдаад 25 жил болж байна. Ойн баярын хүрээнд Олон Улсын Монгол судлалын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Энэ хуралд ОХУ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хот, Шинэ Барга зүүн хошуу, Монгол улсын Боловсролын Их сургууль, ШУТИС зэрэг их, дээд сургуулиудаас 50 гаруй эрдэмтэн, судлаач, зочид төлөөлөгчид оролцож, халх, буриад, барга, дагуур, хамниган хэл, соёл, түүх судлалын сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн нь оролцогчдын сонирхлыг татаж байна.

Дорнод Их сургуулийн хувьд өнгөрөгч жил дээд сургуулиас Их сургуулийн болзлыг хангасан Зүүн бүсийн томоохон сургууль юм. Хэнтий, Сүхбаатар, БНХАУ, ОХУ-аас залуус ирж суралцдаг тус сургуульд 700 орчим оюутан суралцаж байна.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ