Хорогдсон малын тоо өмнөх оныхоос 89 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-17 14:19:52
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгалийн аюулт үзэгдэл, өвчин болон бусад шалтгаанаар хорогдсон том малын тоо энэ оны 1 дүгээр сард улсын хэмжээнд 48.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 23.0 (89.7 хувь) мянгаар өслөө.


Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, ямаа 20.6 мянга, хонь 21.3 мянга, үхэр 3.9 мянга, адуу 2.8 мянгаар, тэмээ 31 толгойгоор тус тус хорогджээ.


Нийт хорогдсон том малын 1 хувь нь өвчнөөр, 0.9 хувь нь аюулт үзэгдлээр, 98.1 хувь нь бусад буюу чоно, баавгай, ирвэс зэрэг зэрлэг амьтанд бариулах, мөсөнд цөмрөх, хад асганаас унах, өлдөх, даарах зэрэг шалтгааны улмаас хорогдсон байна. Улсын хэмжээнд өвчнөөр хорогдсон мал энэ оны 1 дүгээр сард 0.5 мянга болж, өмнөх оны мөн үеэс 23 (5.2 хувь) толгойгоор нэмэгджээ.

Холбоотой мэдээ