Цар тахалтай нүүр тулсан Засгийн газар
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс энэ оны хоёрдугаар сараас хойш Covid-19 цар тахлын эрсдлийг тооцоолж арга хэмжээ авч тогтоон барьсан ч 10 сарын дараа халдвар хүн амын дунд тархлаа. Өнөөдрийн байдлаар /2020 оны 11 дүгээр сарын 19-ний 16 цаг/ Монгол Улсад Covid-19 халдварын 505 тохиолдол бүртгэгдээд байгаагийн дийлэнх нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 72 нь дотоодод тархсан халдвар байна. Тодруулбал, Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр зэрэг 5 аймагт халдвар голомтлон тархаад байгаа юм.
1486 өдөр