Маск зүүцгээе уриалга үргэлжилсээр

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-02-18 10:26:44

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон шинэ короновирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ард иргэдийг амны хаалтаар тасралтгүй хангах ажил Сэлэнгэ аймагт эрчимтэй явагдаж байна.

Хилийн цэргийн Шалган нэвтрүүлэх тусгай 0101 дүгээр ангийн  эмэгтэйчүүд 500 ширхэг амны хаалт оёж, хилчин байлдагч, гэрээт хилчдэдээ олгосон бол Хилийн цэргийн 0243 дугаар ангийн эмэгтэйчүүд хилчин байлдагч, гэрээт хилчдэд зориулан 800 ширхэг амны хаалт оёв.

Тус аймгийн Сант сумынхан сумын Онцгой комиссын хуралдааны шийдвэрээр сумын нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн ажиллах цагийн хуваарийг богиносгож, хариуцлагатай эргүүл жижүүрийг томилон ажиллуулж байгаа юм.

Түүнчлэн сумын иргэдийг амны хаалтаар тасралтгүй хангах ажлыг зохион байгуулах, санхүүжүүлэхэд зориулж нэг сая төгрөг, сумын ЭМТ-д зайнаас халуун хэмжигч худалдан авахад зориулж 140.000 төгрөг, нийт 1.140.000 төгрөгийг сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс зарцуулахаар шийдвэрлэжээ.



Холбоотой мэдээ