Улсын Онцгой комиссоос өвс үнэгүй, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-02-18 10:57:19

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан “Шуурхай бүлэг” Хөвсгөл, Увс, Завхан зэрэг аймгийн зарим суманд ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцсан.

Буцах замдаа буюу энэ сарын 17-ны орой Архангай аймгийн удирдлагуудтай уулзаж, өвөлжилтийн нөхцөл байдлын болон шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо. 

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр улсын Онцгой комисс болон Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг биелүүлэх, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх бодит мэдээллийг төрийн байгууллагууд нь түрүүлж иргэддээ мэдээлэх шаардлагатай учраас энэ чиглэлд анхаарч ажиллахыг чиглэл болголоо. 

Мөн өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа учраас шадар сайд Архангай аймагт 120 тонн өвс үнэгүй, 120 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэв.

Холбоотой мэдээ