АНУ-ын Хууль зүйн сайдыг огцрохыг уриалжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-18 09:25:24

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын одоогийн Хууль зүйн сайд Уильям Баррыг албан тушаалаас нь огцруулахыг уриалсан цахим захидалд тус яаманд ажиллаж байсан 2 мянга гаруй хүн гарын үсэг зуржээ. Энэ тухай Америкийн хүний эрхийн “Protect Democracy” байгууллага мэдээлсэн байна.


АНУ-ын Хууль зүйн яаманд ажиллаж байсан хүмүүсийн хамтран гаргасан захидлыг өнгөрсөн долоо хоногт “Medium” цахим хуудаст нийтэлсэн байна. Өнгөрсөн ням гарагт тус захидалд Хууль зүйн яаманд өмнө нь ажиллаж байсан 1000 гаруй хүн гарын үсгээ үлдээсэн бол одоогоор гарын үсэгний тоо 2000 даваад байгаа аж.


Улс төрийн зөвлөх Рожер Стоуныг шийтгэх тухай зөвлөмжийг шалгаж үзсэнтэй холбоотойгоор Баррыг албан тушаалаасаа огцрох ёстойг захидалд онцлон тэмдэглэжээ. Рожер Стоун 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Д.Трампын зөвлөх байсан аж. Д.Трамп, Барр нар Стоуны хэргийг шударгаар шүүхэд саад учруулж, АНУ-ын Хууль зүйн яамны нэр хүндэд хохирол учруулсан гэж захидал гаргагчид үзэж байгаа аж. 

Холбоотой мэдээ