Архангай аймаг ирж, буцах иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-02-19 11:17:33
Архангай /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх зорилгоор аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг 2020 оны 02 дугаар сарын 21-нээс 27-ны өдрийг хүртэл хугацаанд хязгаарлалаа.
Үүнд Архангай аймгаар дайран өнгөрөх болон хот хоорондын шуудан хамааралтай юм. Харин хоёрдугаар сарын 21-ний өдрийн хөдөлгөөн хорих цагийг хөрш зэргэлдээ аймаг, нийслэлийн удирдлагуудтай ярилцаж байж шийдэхээр болов. Шийдвэрийг өнөөдөр багтааж гаргана гэв. Иймд ард иргэдийг энэ хугацаанд захирамжийн хэрэгжилтийг хангах, өөрсдийн амь ас, эрүүл мэндийг хангахад анхаарахыг уриалав.
Холбоотой мэдээ