Хүүхдүүдийн дунд уралдаан зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-02-18 19:02:07

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ, ЗДТГ, Хүүхдийн төлөө зөвлөлөөс сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд дараах урлдааныг зарлажээ. 

Өмнөговь аймаг энэ оныг "Өрх гэр бүлийг дэмжих жил" болгон зарлаад байгаа. Үүнтэй холбоотойгоор гар зураг, эссэ бичлэг, илтгэлийн /ведио/ уралдааныг зарлажээ.

"Гэр бүлийн үнэ цэнэ" сэдвээр 5-8 минутад багтаасан илтгэлийг видео хэлбэрээр ирүүлнэ. Уг уралдаанд 16-35 насны хүүхэд залуус оролцох боломжтой. Харин 6-10 дугаар ангийн хүүхдүүдийн дунд "Аз жаргалтай гэр бүл" эссэ бичлэгийн уралдаан зарласан.

Эссэг 200-250 үгэнд багтаан бичсэн байх шаардлагатай. нэгээс тавдугаар  ангийн хүүхдүүдийн дунд "Хөгжилтэй гэр бүл" гар зургийн уралдаан зарлажээ. Уралдааны төрөл бүрээс эхний гурван байрыг шалгаруулж шагнаж урамшуулан хэвлэл мэдээллээр дамжуулан  олон нийтэд хүргэнэ. 

Холбоотой мэдээ