Цагдаагийн тасагт мотоцикл, техник хэрэгслийг олгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Тэс сумын ЗДТГ-аас Цагдаагийн тасагтаа албан ажилд нь зориулж мотоцикл, тенхик хэрэгслийг хүлээлгэн өглөө. Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын хүрээнд ийнхүү унаа мотоциклиор хангаж байгаа аж.
"Манай сум хүн ам ихтэй, газар нутаг өргөн уудам тул ард иргэдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байдаг. Иймээс ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар сумын Цагдаагийн тасагтаа хэрэгцээтэй байгаа зүйлсийг нь авч өглөө” хэмээн Тэс сумын ЗДТГ-ын дарга Г.Буяндалай хэлэв.