Нийтдээ 37821 мал отроор өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-02-19 10:55:34

Увс /МОНЦАМЭ/. Увс аймагт 19 сумын 8931 малчин өрхийн 3,2 сая гаруй толгой мал өвөлжиж байна. Харин 113 малчин өрхийн 37821 бог мал өөрийн аймгийн долоон сум болон Завхан аймгийн Ургамал суманд отроор өвөлжиж байна.

Энэ оны хоёрдугаар сарын 2-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн үнэлгээгээр Завхан, Малчин сумдын ихэнх, Зүүнхангай сумын Баянгол баг, Наранбулаг сумын Хужирт баг, Ховд сумын Ачит, Халиунбулаг багийн ихэнхи, Тэс сумын зарим нутгаар нэн их, их эрсдэлтэй гэсэн үнэлгээг албаныхан гаргажээ. Бусад нутгаар дунд зэрэг буюу бага эрсдэлтэй байна.

Цаашид цас орж, цаг агаар хүйтэрвэл өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй тул эртнээс мал сүргийн тоог бууруулж эдийн засгийн эргэлтэнд оруулах, өвс тэжээлийн нөөцдөө үнэ тогтоож, малчдад хуваарилах, бэлчээрийн даац хэтэрсэн сум, багийн малыг хил залгаа сумдад отроор хаваржуулах ажлыг холбогдох албаныхан зохион байгуулах аж.

Холбоотой мэдээ