Эрүүл мэндийн газарт 30 литр гар ариутгагч хандивлав

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-02-20 14:24:51

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газарт тус  аймгийн  "Нахиа импекс"  компаниас  30 литр гар ариутгагч гель санитол хандивлав.

Шинэ төрлийн коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж байгаа энэ үед нийгмийн хариуцлагаа ухамсарлан бусдыгаа хошуучлан манлайлж ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө чин сэтгэлийн хандив өргөсөн "Нахиа импекс" компанийн хамт олонд Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр эрүүл мэндийн салбарын өмнөөс талархал илэрхийлсэн юм.

Тус аймгийн хэмжээнд гар ариутгагч хомсдсон байна. Аймгийн Эрүүл мэндийн газраас "Нахиа импекс"  компаниас  өгсөн гар ариутгагчаас Бүрэнтогтох суманд эхний ээлжинд таван литрийг олгосон бөгөөд цаашид хамгийн их эрэлттэй газарт өгөх ажээ. 

Холбоотой мэдээ