Монголын Эмэгтэйчүүдийн холбоо 10 мянган амны хаалт оёхыг уриаллаа

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-02-20 13:26:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Эмэгтэйчүүдийн холбоо гишүүн байгууллагын эмэгтэйчүүдийг амны хаалт оёж нийлүүлэхийг уриаллаа. Уриалгад, "Эмэгтэйчүүд, эхчүүд бид нийгмийн хариуцлагын хүрээнд, хайртай хүмүүсийнхээ төлөө, эрүүл нийгмийн төлөө сайн дураар нэгдэж амны хаалт оёх хөдөлгөөнд нэгдэцгээе" гэсэн байна. 

Монголын эмэгтэйчүүдийн холбоо эхний ээлжинд амны 10.000 хаалт оёж, аюулт тахлаас сэргийлэх үйл ажиллагааны түрүүнд явж буй эмч, эмнэлгийн ажилчид, цагдаа, онцгой байдлын алба, асрамжийн газар, сэтгүүлчдэд үнэ төлбөргүй тараахаар ажиллаж байна. 



Холбоотой мэдээ