Өндөржүүлсэн бэлэн байдлын үед 100 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-02-23 17:54:43

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 23-ны 00.07 цагаас 27-ны 07.00 цаг хүртэл Улаангом руу орох гарах замын хөдөлгөөнийг хаах шийдвэр гарсан. Иймээс иргэд, жолооч нарт хандаж аймгийн Онцгой комиссоос анхааруулга хүргэж байна. Өөр замаар явж  цасанд суух, машин саатах зэрэг хамт яваа хүмүүс, өөрийгөө болон гэр бүл, хайртай хүмүүстээ эрсдэл учруулахгүй байхыг анхааруулав. Цагаан сарын өдрүүдэд нийт нутгаар хүйтэрч, цасан шуургатай байх аж.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед аймгийн төвийн гудамж, замд хяналт тавьж ажиллах 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй багийг томилжээ. Аймгийн ОБГ, ХЦ-ийн анги, цагдаагийн албан хаагчдаас бүрдсэн найман ажлын хэсэг гарч бүх чиглэлд 24 цагийн турш эргүүл хийж ажиллана. Дэд хурандаа Н.Мишигдоржоор ахлуулсан баг Улаангом сумын IV, VI, X багт, дэд хурандаа Ж.Дөлбадрахаар ахлуулсан баг Улаангом сумын XI, XII баг, Гашууны голын гүүр орчим, дэд хурандаа Ц.Бямбажаргалаар ахлуулсан баг Улаангом сумын II баг, хуучин хорих ангийн доод талын замын пост, Улаан уулын хойд талын гүүрний пост гэх мэтээр аймгийн төв рүү орох гарах бүх чиглэлд эргүүл ажиллах бол зарим албан хаагчид шөнийн эргүүл хийнэ.

 

Холбоотой мэдээ