Коронавирусээр халдварласан монгол иргэн нас барсныг БНСУ-ын тал мэдээлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Сөүл хот дахь Монгол Улсын Консулын газарт Намьянжү хотын захиргаанаас Монгол Улсын иргэн 35 настай “О” тус хотын эмнэлэгт эмчлүүлж байгаад өнөөдөр орон нутгийн цагаар 17:40 цагт нас барсан тухай мэдээлжээ.
Монгол Улсын ГХЯ-ны албан мэдээнд иргэн “О” элэгний хатуурлын улмаас эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орох гэж байсныг өгүүлсэн байна. Түүнээс 2 дугаар сарын 23-нд авсан шинжилгээгээр коронавирусний халдвар илэрсэн бөгөөд талийгаачтай ойр байсан 6 иргэнд хийсэн шинжилгээгээр коронавирусний халдвар илрээгүй гэжээ.