Дэгү, Чондо хотод зорчсон гадаадын иргэдийг Японд нэвтрэхийг хоригложээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-02-26 13:23:48

ТОКИО. /ТАSS/. Шинэ төрлийн коронавирусний халдвар хурдацтай тархаж байгаа БНСУ-ын Дэгү болон Чондо хотод сүүлийн өдрүүдэд зорчсон гадаадын иргэдийг Японд нэвтрэхийг хоригложээ.


Kyodo агентлагийн мэдээлснээр, холбогдох шийдвэрийг Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх коронавирусний тархалттай тэмцэх тусгай штабын лхагва гаргийн хуралдаанаар гаргажээ. Уг уулзалтад Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон холбогдох яам, агентлагийн дарга нар, мөн тус улсад коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх ажилд оролцож буй албаны хүмүүс оролцсон байна.


Мягмар гаргийн байдлаар Японд коронавирусний халдварын тохиолдлын тоо 862-т хүрсэн бөгөөд тэдний дийлэнх нь “Diamond Princess” аяллын хөлөг онгоцны зорчигчид юм.


Хамгийн сүүлийн мэдээллээр, БНСУ-д  коронавирусний халдвар авсан хүний тоо 1146 болж нэмэгдэж, 11 хүн нас баржээ. Халдварын тохиолдлын дийлэнх нь Дэгү болон тус хоттой зэргэлдээ оршдог Умард Кёнсан мужийн Чондо хотод бүртгэгдсэн байна.


Холбоотой мэдээ