Аймаг, сумын төв рүү орох, гарах автомашины хөдөлгөөнийг сунгав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-02-27 11:06:28

Архангай /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын 2 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар 02-р сарын 23-ны 08.00 цагаас 27-ны 08.00 цаг хүртэл хугацаанд улс, хот хоорондын тээврийн хөдөлгөөнийг хязгаарласныг 03 дугаар сарын 03-ны 08.00 цаг хүртэл сунгах шийдвэр гаргалаа.

Энэ шийдвэрийн хүрээнд Архангай аймгийн Онцгой комиссын 5 дугаар хуралдаан болж, аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөний зогсоох хугацааг 2020 оны 03 дугаар сарын 03-ны 08.00 цаг хүртэл сунгалаа.

Аймгийн Онцгой комиссоос постуудын тоог нэмж, хяналт шалгалтыг чангатгах чиглэл өглөө.

Энэ сар шинийн өдрүүдэд захирамж зөрчсөн таван иргэнийг 750.000 төгрөгөөр торгожээ.  

Холбоотой мэдээ