“Starbucks” Хятад дахь салбаруудынхаа үйл ажиллагааг сэргээж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-28 13:12:32

НЬЮ-ЙОРК. /TASS/. Коронавирусээр үүсгэгдсэн өвчний дэгдэлттэй холбоотойгоор нэгдүгээр сард түр хугацаагаар хаагдаад байсан БНХАУ дахь  Starbucks” компанийн салбаруудын 85 хувь нь үйл ажиллагаагаа сэргээжээ. Энэ тухай тус компанийн Ерөнхий захирал Кевин Жонсон мэдэгдсэн байна.  


"Бүс нутагт халдварын шинээр илэрсэн тохиолдол буурч, нөхцөл байдал сайжирч байгаа шинж тэмдгүүд ажиглагдаж байгаа. Аажмаар БНХАУ дахь салбаруудад үйлчлүүлэгчдийн  тоо урьдын түвшиндээ  хүрнэ гэж бид найдаж байна” хэмээн тэрбээр мэдэгджээ. 

Холбоотой мэдээ