Хөдөлгөөн хязгаарлалтын үед зөрчил гаргасан 14 иргэнд хариуцлага тооцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-03-01 13:05:30
Баянхонгор /МОНЦАМЭ/. Хязгаарлалт тогтоосон хугацаанаас хойш хоёрдугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн хяналтын цэгүүдэд 14 зөрчлийг илрүүлэн, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцжээ.
Мөн хугацаанд хяналтын цэгүүдээр аймгийн Онцгой комиссын шийдвэрээр /хүндэтгэн үзэх шалтгаантай/ 85 тээврийн хэрэгслийг нэвтрүүлэн, 64 тээврийн хэрэгслийг гаргаж, 204 тээврийн хэрэгслийг буцаасан байна.
Баянхонгор аймаг руу орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж, 14 цэгт хяналтын постыг 24 цагаар ажиллуулж буй. Тус цэгүүдэд аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон бусад төрийн байгууллагын ажилтан, алба хаагчид ажиллаж байна.

Холбоотой мэдээ