Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулан нөөцөөс хөрөнгө гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-03-01 14:09:18

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Дэлхий нийтийг түгшээгээд байгаа "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулан Сэлэнгэ аймгийн Засаг даргын нөөцөөс хөрөнгө бүрдүүлэн ажиллаж байна.

Тодруулбал эм, эмнэлэгийн хэрэгсэл, халуун хэмжигч багаж, нэг удаагийн хувцас, амны хаалт, нярайн пульс оксометр, тусгайрлах байруудыг тоноглох техник хэрэгсэл. Мөн ОХУ-аас иргэдийг авчрах шатахуун тээвэрлэлтийн зардалд зарцуулан цаашид шаардлагатай багаж тоног төхөөрөмжийн нөөцийг бүрдүүлэн ажиллахад зарцуулж байгаа аж. 

 

Холбоотой мэдээ