Зохистой, эрүүл хоололт нь ХБӨ-өөс сэргийлнэ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
ulzii@montsame.mn
2016-04-27 12:10:01

Койка ОУБ, WITH ТББ, ШУТИС-ын Шим тэжээл судлалын төв, НЭМГ хамтран хэрэгжүүлсэн Халдварын бус өвчлөл /ХБӨ/-өөс урьдчилан сэргийлэх эрүүл мэнд, шим тэжэээлийн боловсрол олгох төслийн хаалтын арга хэмжээ бүхий сургалт семинар Хангарди ордны 14 давхарт боллоо.

ХБӨ-өөс урьдчилан сэргийлэх эрүүл мэнд, шим тэжээлийн боловсрол олгох төслийг 2011-2016 онд дээрх байгууллагууд хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Энэ үеэр ХУД-ийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Д.Бааст “Эмнэлгийн хоол үйлдвэрлэлийг сайжруулах төсөл хэрэгжүүлсэн бодит байдал, хүлээж буй үр дүн” сэдэвт илтгэл тавьсан юм. Тус дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээний хоол үйлдвэрлэл, үйлчилгээг олон улсын стандартын дагуу явуулах жишиг гал тогоог байгуулах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөний өвчний явц, онцлогт тохирсон хоол ундаагаар хүн бүрт хүрч үйлчлэх загварыг бий болгохоор 2013-2016 онд зорилт дэвшүүлэн ажиллажээ.

СХД-ийн эрүүл мэндийн төвийн Баянхошуу салбарын эрхлэгч Г.Гэрэлт-Од “Шим тэжээлийн сургалтын кабинетын үйл ажиллагааны хэрэгжилт болон цаашид анхаарах зүйл” сэдэвт илтгэл тавив. Иргэдийн хоол шим тэжээлийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, эрүүл аж төрөхөд хоол хүнсний ач холбогдлыг таниулах, ХБӨ-өөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих зорилгоор уг төслийг хэрэгжүүлж байгаа нь үр дүнтэй болжээ.

Д.Өлзий       

Холбоотой мэдээ