Онцгой комисст албан байгууллага, ААН-ээс хандив тусламж үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-03-05 19:02:11

Увс /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд зориулж аймгийн Онцгой комисст албан байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс хандив өргөсөөр байна. Өнөөдрийн хувьд Д.Төмөр-Очир даргатай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хамт олноос нэг өдрийн цалин буюу 1 сая төгрөгийг 450 ширхэг амны хаалтны хамт аймгийн Онцгой комисст хүлээлгэн өглөө. Мөн Увс аймаг дахь ХААН банкны хамт олны зүгээс нэг сая төгрөгийг хандивлалаа. 

Үүнээс гадна Улаангом сумын 2, 3, 4, 5, 6, 9-р цэцэрлэгийн хамт олон өөрсдийн оёсон 2000 гаруй амны хаалтыг аймгийн Онцгой комисст хүлээлгэж өгөөд байна.

Нийгмийн хариуцлагаа ухамсарлан иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө сэтгэл гарган ажиллаж буй дээрх хамт олонд аймгийн удирдлагууд ажлын амжилт хүсч, талархал илэрхийллээ.

Холбоотой мэдээ