Улаангомоос гарах хөдөлгөөнийг 13.00 цагаас бүрэн хаана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Улаангомоос сумд руу гарах замын хөдөлгөөнийг
өнөөдрийн 13,00 цагт бүрэн хаах гэж байна. Иймээс аймгийн төвд орж ирээд байсан хөдөө
сумын иргэдийг зам хаахаас өмнө амжиж гарахыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж
байна.
Монгол Улсад коронавирусний халдварын анхны тохиолдол өнгөрсөн шөнийн 02 цагт бүртгэгдсэн бөгөөд энэ дагуу хот хоорондын хөдөлгөөнийг бүрэн хаагаад байна. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах Арева компанид ажилладаг франц иргэнээс халдвар илэрчээ. Тэрбээр энэ сарын 2-нд Москва-Улаанбаатарын онгоцоор Монгол Улсад ирсэн бөгөөд энэ сарын 7-ноос халуурч эхэлжээ. Эхний шинжилгээгээр "Ковид-19" халдвар илэрсэн бөгөөд одоогоор түүнийг Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах Арева компанийн байранд тусгаарлан эмчилж байна.