Английн иргэнээс шинжилгээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-03-11 11:48:20

Увс /МОНЦАМЭ/. Бөхмөрөн сумын Ямаат ууланд тусгаарлагдаад байгаа Английн иргэнээс өнөө өглөө шинжилгээний сорьц авсан байна.

Аймгийн Онцгой комиссоос тусгай ажлын хэсэг гарч, энэ сарын 10-нд Бөхмөрөн сум руу явсан бөгөөд тэд коронавирусний халдвараар өвчилсөн Франц улсын иргэний 1-р хавьтагч болох Английн иргэнээс болон түүнтэй хамт явсан бусад хүмүүсээс шинжилгээний сорьц аваад ирсэн байна. Тэдний авчирсан шинжилгээний сорьцыг эмнэлгийн машин тосон авч Улаанбаатар хот руу шуурхай хөдөлжээ. Англи иргэний биеийн байдал одоогоор хэвийн байгаа аж. Гэхдээ Ямаат уул нь өндөрлөг газар тул даралт нь бага зэрэг өгссөн байжээ.

Тусгай ажлын хэсгийн гишүүд Ямаат уул руу хүрэх замдаа өнгөрсөн шөнийн хоёр цагт цасанд сууж, машинуудаа цаснаас гаргах гэж багагүй хүндрэл бэрхшээлтэй учирсан байна. Гэвч тэд бэрхшээлийг даван туулж үүрээр зорьсон газраа саадгүй хүрчээ.  

 

Холбоотой мэдээ