Гурил, будааны үнийг хөөрөгдөхгүй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-03-11 16:55:51

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 10-ны өдөр Монгол Улсад коронавирусний халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн төвийн зарим иргэд гурил, будаа ихээр нөөцлөх байдал ажиглагдсан юм.

Гэвч Увс аймгийн нийт иргэдийн 3 сарын хэрэглээг хангах хэмжээний гурилын нөөц аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгчдэд бэлэн байгаа аж. Иймээс зохиомол хомсдол үүсэхээс зайлсхийж, их хэмжээгээр гурил, будаа худалдахгүй, худалдан авахгүй байхыг аймгийн Онцгой комиссоос уриаллаа.

 

Холбоотой мэдээ