Хилээр орж гарах хөдөлгөөнийг хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-03-11 21:02:23

Увс /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комиссоос Монгол-Оросын хилийн автозамын боомтуудын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг энэ сарын 10-ны өдөр гаргасан.

Энэ дагуу Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг Боршоо, Шар үзүүрийн боомтын үйл ажиллагааг энэ сарын 11-ний 20.00 цагаас гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд түр хязгаарлахаар болжээ. Иймээс ОХУ руу зорчих Монгол Улсын иргэд болон ОХУ-аас манай улс руу зорчин ирэх гадаадын иргэд, харьялалгүй хүний хөдөлгөөнийг тухайн хугацаанд зогсоох юм байна.

Коронавирусний халдвар тархах эрсдэлээс зайлсхийж, Монгол Улс ийнхүү урд, хойд хилээ энэ сарын 31 хүртэл хугацаанд хаалаа.

Холбоотой мэдээ