“Эрдэнэт үйлдвэр” ажилчдынхаа халууныг тогтмол хэмжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Үүний хүрээнд “Эрдэнэт” эмнэлэг, сувиллын цогцолбор болон Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 058 дугаар ангийн удирдлагууд хуралдаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцов.
Энэ үеэр “Эрдэнэт” эмнэлэг, сувиллын цогцолборын дарга Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэрийн бүх
автобусанд ажилчдын биеийн халууныг
хэмжиж байгааг мэдээллээ. Ажилчдын 30 автобусанд өглөө, оройд нэг
эмч, Онцгой байдлын нэг албан хаагч ажиллаж байна. Мөн Спорт,
Соёл, урлагийн цогцолборын 11 ажилтныг хүч нэмэгдүүлэн ажиллаж эхэлжээ.
Мөн аймгийн Онцгой комисс болон Эрдэнэт үйлдвэрийн
Онцгой штабын шийдвэрийн дагуу “Эрдэнэт”
эмнэлэг, сувиллын цогцолборт 11 хүнийг ажиглалтын
тусгаарлалтад аваад байна.