Малчин Ө.Дорждэрэмийн ширээ хүрэн ингэ ихэрлэв

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-03-18 12:40:32

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайхандулаан сумын Улааншороот багийн малчин Ө.Дорждэрэмийн Ширээ хүрэн ингэ 03 дугаар сарын 14-нд ихэр ботго гаргажээ.

Ширээ хүрэн ингэ хуучнаар БНМАУ-ын аварга малчин Г.Жамьян, аймгийн хошой аварга малчин  Ж.Төмөрбаатар зэрэг сайчуулын тэмээн сүргийн удам аж.

Улс аймагт нэр алдраа цуурайтуулсан аварга малчдын малын удам дамжин манайд ирсэн хэмээн Ө.Дорждэрэм ярьсан юм. Тэднийх бод, бог нийлсэн 500 гаруй толгой малтай.Тэрээр эхнэрийнхээ хамт “Тэргүүний залуу малчин” болж байсан бол түүний эгч Ө.Долгор нь аймгийн аварга тэмээчин болж байв. 

Тус сумаас 1940 оноос хойш 17 улсын аварга, сайн малчин төрсөн бол үүний 10 нь тэмээ маллаж аварга малчин болж байжээ. Энэ нь Монгол Улсад давтагдаагүй амжилт гэж сумын Засаг дарга Б.Эрдэнэжаргал өгүүлэв.

1984 онд түмэн тэмээ тоолуулж баяр хийж хийж байсан сумаас тэмээчин Г.Түмэнжаргал, Н.Жамьян, Н.Диваа, Х.Жамбал, С.Банди, С.Болд, Д.Улаан-Ухна, Д.Намжилмаа, Ж.Ганбаатар нар улсын аварга тэмээчин болж байжээ.

Тиймээс Сайхандулаан сумынхан өөрсдийгөө аварга тэмээчдийн өлгий нутгийнхан гэж бахархан ярьдаг байна.  



Холбоотой мэдээ