Олон улсын ачаа, тээврийн хэрэгсэлд бүрэн халдваргүйжүүлэлт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-03-20 10:40:41

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Дэлхий нийтэд шинэ коронавирусний халдвар хурдацтайгаар тархаж байгаа энэ цаг мөчид улсынхаа хойд хилийг манан ажиллаж, амьдарч байгаа Сэлэнгэ нутгийн төрийн албан хаагчид бүс нутгийнхаа онцлогоос хамаарч өндөр ачаалал, илүү их үүрэг хариуцлагатайгаар ажиллаж байна.

Эх орноо, ахан дүүсээ гээд ирсэн иргэдээ хүлээн авах, мөн ачаа тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх гээд Монгол Улсын хойд хил дээрх өдөр тутмын үйл ажиллагаа үргэлжилсээр байна. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын зохион байгуулалтын хүрээнд Улсын Онцгой комисссын 3 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Алтанбулаг боомтоор Монгол Улс руу нэвтрэх олон улсын ачаа, тээврийн хэрэгсэлд бүрэн халдваргүйжүүлэлт хийж байна. Мөн хил, гаалийн цогцолбороос нэгдсэн зохион байгуулалттайгаар цагдаагийн хамгаалалт, хяналтын дор Улаанбаатар хот дахь гаалийн хяналтын талбай хүртэл шуурхай хөдөлгөөн үйлдэж, дээрх тээврийн хэрэгслийг Алтанбулаг хилийн боомт руу шууд буцаах арга хэмжээг авч ажиллаж байна.



Холбоотой мэдээ