Барааны зах, ресторан, зоогийн газрын үйл ажиллагааг өнөөдрөөс эхлүүллээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-03-20 09:59:50

Увс /МОНЦАМЭ/. Барааны зах, зоогийн газар, рестораны үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн нээж20.00 цаг хүртэл ажиллуулахаар боллоо.

Коронавирусний халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд спорт заал, урлаг спортын клуб, дугуйлангийн үйл ажиллагааг түр зогсоохоор болсон байна. Харин аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх хугацааг өдөр бүрийн 15.00 цаг, рестораны үйл ажиллагааг 20.00 цагаас хойш тус тус хязгаарласныг хэвээр үргэлжлүүлэхээр болжээ.

Мөн Боршоо боомтоор орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж зөвхөн ачаа тээвэр явахаар болсон байна.

Холбоотой мэдээ