ЗУРХАЙ: Сэвлэг үргээх буюу үс засуулахад тохиромжгүй.

ЛАВЛАГАА
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-24 07:31:28
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны гуравдугаар сарын 24. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын тэргүүн шар барс сарын Билгийн тооллын битүүн. Ангараг гараг. Могойг хүлэгч одтой, хоёр хар мэнгэтэй улаан бар өдөр.


Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Сансар

Суудал: Мод

Наран 6 цаг 46 минутад мандан, 19 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн.Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана,, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх буюу үс засуулахад тохиромжгүй.

Холбоотой мэдээ